Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.20
-2
Өдөртөө
-7
Шөнөдөө

Эерэг 24: Хоточ нохой шуурганд төөрсөн эзнээ осгох аюулаас аварчээ

2017 оны 1 сарын 31

Энэ сарын 28-ны өдөр Монгол орны ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, цочир хүйтэрсэн. Энэ үеэр Төв аймгийн Сүмбэр сумын малчин эхнэр, нөхөр хоёр саахалт айлаасаа гэртээ харих замдаа шуурганд төөрч, осгох аюулд хүрчээ.

 

Харин "Мишка" нэртэй хоточ нохой гэрийн эздээ олж гэрийн эзэнд наалдаж дулаанаа өгч, хажуугаас нь холдолгүй шуурга намдтал хэвтсэн байна. "Мишка" нохой гэрийн эзнээ маргааш өглөө нутгийнхан олтол дээр нь хэвтэн нүүрлүү нь халуун амьсгалаараа зогсолтгүй төөнөн амь насыг нь аварсан байна. Нөхөр нь нохойныхоо ачаар амьд гарч эхнэр нь харамсалтайгаар хорвоог орхижээ. 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 5
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан