АНУ-ын Элчин сайдын яамнаас дунд сургуулийн ахлах ангийнханд зориулсан сурагч солилцооны шинэ хөтөлбөр зарлажээ. FLEX буюу “Ирээдүйн манлайлагчид” хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад АНУ-д нэг хичээлийн жил суралцах боломж бөгөөд Төрийн департаментаас санхүүжүүлдэг байна.
Хөтөлбөрийн хүрээнд энэ оны хавар 9-10 сурагч сонгон шалгаруулалтаар тодруулж, шалгарсан оролцогчид ирэх намар АНУ-ыг зорих юм.
Шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ сүүлээр нийтэд мэдээлэх аж.