Нийслэлийн Шуурхай удирдлагын төвд “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний хажууд буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд шугам дамжуулах хоолойд гал гарч, хүн нас барсан байна” гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид очиж шалгалт хийхэд эрэгтэй, эмэгтэй хүнийг хоолойн тус газарт нь хутгалж амь насыг нь хөнөөсөн байжээ. Хэргийн шалгах явцад талийгаачдыг хэн болохыг нь тогтоож, тодорхой оршин суух хаяггүй Э болон Б нар болохыг нь тогтоосон байна.
Гэтэл энэ сарын 12-нд “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сурын талбайд хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн байна. Мөн л оршин суух тодорхой хаяггүй Б гэх иргэнийг таван удаа хутгалж хүнд гэмтээсэн байжээ.
Иргэн Б “Б гэгч хамт архи ууж байгаад хутгалсан” хэмээн мэдүүлж, Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаа нар хэргийн хамтран шалгасны эцэгт эдгээр хэргүүдийг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд оршин суудаг иргэн Б хамтран амьдрагч Э нар хамтран үйлдсэн болохыг тогтоосон байна. Сэжигтнүүдийш Эрүүгийн хуулийн 91,2, 91,2,11 буюу хүний амь насыг санаатайгаар хохироосон гэх зүйл ангиар шалгаж эхэлсэн байна.
Гэмт хэрэг гардаг Маршалын гүүр орчим нь төрийн тусгай хамгаалалттай аж.
Сэтгэгдэл (1)