Багшаар ажиллах эрхийн шалгалтын онлайн бүртгэл эхэллээ.
БСШУЯ-аас энэ жилээс цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшлах хүсэлтэй төгсөгчдөөс ажиллах эрх олгох шалгалт авахаар болсон. Тодруулбал, багш мэргэжлээр төгсөгч нь эхлээд багшаар ажиллах эрхийн шалгалт өгч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллах эрх авна. Улмаар нэг жил багшаар ажилласны дараа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, багшлах эрхтэй болно.
Шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах бөгөөд шалгалт өгөх бол дипломын хуулбар, цээж зураг, шалгалтын хураамжийн 35 мянган төгрөгийг Төрийн банкны дансанд тушаана.
Шалгалтын бүртгэл shalgalt.itpd.mn цахим хаягаар явагдаж байгаа бөгөөд мөн зөвлөмжтэй танилцах боломжтой юм.
Сэтгэгдэл (4)