Улсын мөрдөн байцаах газар сүлжээний бизнестэй холбоотой хоёр эрүүгийн хэргийг шалгаж эхэлжээ. Тодруулбал, “Богино хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө, байр, машинтай болгоно” гэх нэрийдлээр бусдын итгэлийг эвдэж, мөнгийг нь залилж мэхэлсэн хоёр хэргийг илрүүлэн, шалгаж байгаа юм байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 148.4 дэх хэсэгт заасанчлан “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр луйвар хийсэн гэм буруутай этгээдэд ял онооно.
Мөн хохирсон иргэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж, гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтой юм.
Сэтгэгдэл (1)