Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл осолд орж, нас барсан иргэд Өвөрхангай аймгийн иргэд бөгөөд нэг эрэгтэй, дөрвөн эмэгтэй байсан гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Харин Манжуурын хилээр Монгол Улсын дугаартай автомашин гаргадаг учраас тэдгээр иргэд хятадын автомашинд сууж явсан байна.
Эл ослын шалтгааныг тодруулахаар Дорнод аймгийн холбогдох албаныхан ослын газарт ажиллаж байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, “Осол 15.00 цагийн орчимд БНХАУ-ын Алтан-Эмээлээс Манжуур орох замд гарсан. Хайлаар дахь Консулын газраас дээрх мэдээллийг Гадаад харилцааны яаманд ирүүлсэн даруйд эдгээр иргэний ар гэртэй нь холбоо барьж, ар гэрийнхэнд нь зохих дэмжлэг үзүүлж байгаа. Хайлаар дахь Консулын газраас хятадын талын цагдаагийн байгууллагатай хамтран хэргийн газар дээр очин ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (8)