Чингэлтэй дүүргийн нутаг Баянбүрдийн тойргийн зүүн талд энэ сарын 15-ны өдөр ноцтой хэрэг гарах шахжээ.
Тус газар “Соната-4” маркийн машин хаалгаа онгойлгоод зогсоод байгааг ажсан Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, ахлах ахлагч Ч.Оргил-Өөд албан үүргийнхээ дагуу шалгахаар очтол уг машины жолооны ард суусан эмэгтэйг хажууд нь байсан эрэгтэй суудлынх нь бүсээр боомилж байжээ.
Ахлах ахлагч үйлдлийг таслан зогсоож, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийнхэнд хүлээлгэн өгсөн байна. Боомилохын оролдсон этгээд жолооч эмэгтэйн ах бөгөөд согтуурхсандаа ийм үйлдэл хийсэн хэмээн мэдүүлжээ.