Казахстанаас ядууруулыг бууруулах төсөл нэрээр орж ирээд монголчуудыг луйвардсан “Жи тайм” гэх сүлжээний захирал Ж.Маратыг оргон зайлах гэж байхад нь Чингис хаан олон улсын нисэх буудлаас цагдаа нар баривчилсан талаар бид мэдээлсэн билээ. Тэрбээр хилийн хоригтой байхдаа оргон зайлахыг завдсан юм.
Тэгвэл Ж.Маратын хамтрагч гэгдэх гурван хүнд мөн хилийн хориг тавьжээ. УМБГ "Жи тайм"-ын гэх хэргийг шалгаж байгаа бөгөөд уг сүлжээнд ороод хохирсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Уг луйврын сүлжээнд орсон иргэдийн ихэнх нь төрийн алба хаагч нар байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байгаа юм.