Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баяр, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Насны хишиг” олгох журам баталсан юм.
"Насны хишиг"-ийн мөнгө өчигдрөөс эхлэж олгогдоно гэж байсан. Тиймээс ч настангууд өглөөнөөс эхлэн банкнуудын гадна дараалал үүсгэж, хүлээсэн ч одоог хүртэл мөнгийг олгож эхлээгүй байна. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар санхүүжилтийг бүрэн шийдсэн боловч энэ сарын 25-ны өдөр банкуудаар дамжуулан олгохоор болсон аж.
Сэтгэгдэл (1)