УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш өргөтгөсөн худалдаан хийхээр товложээ.
Тодруулбал Монгол Улс ОУВС-тай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод буй. Энэ дагуу сар шинийн баярын дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах чиг барьж байгаа билээ.
Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээс ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбоотой өргөтгөсөн хуралдаан зарласан байна. Хуралдаан Төрийн ордны “Чингис хаан” танхимщд болох аж.