Батлан хамгаалах яамны Аж үйлдвэрийн нэгдлийн дарга болон санхүүгийн албаныхныг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. Тэд энэ сарын 18-ны өдөр өрөөг нь лацадсан байна. Учир нь АТГ-т тус яамны нэр бүхий албан тушаалтан хоёр талын гэрээний төлбөрөөс хувь нэхсэн гэх гомдол ирсэн байна. Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Аж үйлдвэрийн нэгдлийн дарга нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилжээ. Ингэхдээ салбарын сайдынхаа нэрийг барьсан гэж байгаа бол өөр нэг эх сурвалжууд яамтай байгуулсан гэрээг шинэчлэхээр ирсэн гадны төлөөлөгчдөөс үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн. Гэрээний үнийн дүнгийн 10 хувийг Өмнөд Солонгос дахь нэр бүхий дансанд шилжүүлэхийг шаардаж, хүссэн мөнгийг нь өгөөгүй тохиолдолд гэрээнд гарын үсэг зурахгүй" хэмээн гүрийсэн гэнэ. АТГ-аас энэ хэргийн талаар тодруулах гэтэл ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Сэтгэгдэл (6)