Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг шалгаж эхэлжээ. Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны томоохон зээлдэгч бөгөөд түүнийг Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалттайгаа холбогдуулан байцааж байгаа гэх мэдээлэл байна.
АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийж буй шалгалтынхаа хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг холбогдох этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр болсон тухай зарим сайт мэдээлээд байгаа билээ.
Сэтгэгдэл (16)