Нийслэлийн Давж заалдах шатны шүүх энэ сарын 9-ны өдөр дөрвөн настай охиноо зодон аминд нь хүрсэн гэх Г.Маралмаад оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийн 23 жилийн ялыг хүчингүй болгожээ. Мөн Т.Цогтыг цагдан хорих шийдвэр гарган, баривчилсан байна. Өнгөрсөн 10 дугаар сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Цогтыг буруугүй гэж үзэн холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан бол Т.Цогтын хамтран амьдрагч талийгаач охины хойд ээж Г.Маралмаад анхан шатны шүүхээ 23 жилийн ял оноосон юм. Г.Маралмаа дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр шинэ нотлох баримт дэлгэсэн байна. Тиймээс Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг шинээр үүссэн нөхцөл байдлыг нягтлуулахаар буцаажээ.
Сэтгэгдэл (30)