Олон улсын томоохон агентлагын нэг Fitch агентлаг өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулж, “В-“ гэсэн үнэлгээг өгсөн. Тэгвэл энэ удаа ч мөн энэхүү үнэлгээгээ хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.
Шинжээчид ОУВС-ийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдсаны дараа зээлжих зэрэглэлийг бууруулна гэж таамаглаж байсан ч бууруулалгүй хэвээр үлдээв. Санхүүгийн судалгааны өөр нэгэн агентлаг болох Moody’s агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг бууруулах талаар өргөтгөсөн хуралдаанаараа хэлэлцэж байгаа юм.