НҮБ-ын Хүүхдийн сан Нигери, Сомали, Өмнөд Судан болон Йемен улсын нэг сая гаруй хүүхэд өлсч үхэх аюул нүүрлээд байгааг мэдэгдээд эдгээр хүүхдүүдийн амь насыг аврахад туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриаллаа.
Тус байгууллага өнгөрсөн мягмар гаригт энэ талаар яаралтай мэдэгдэл гаргасан бөгөөд “Хүнсний хомсдол болон тусламж дутагдалтай байгаагийн улмаас энэ онд тус дөрвөн улсад 1.4 сая хүүхэд амиа алдаж болзошгүй байна.
Нигерийн зүүн хойд нутагт хоол тэжээлийн архаг дутагдалд орсон хүүхдүүдийн тоо энэ онд 450 мянгад хүрч болзошгүй” хэмээн анхааруулсан юм. Тус улсын зүүн хойд нутгийн мужуудад лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл байнга халдлага, дэлбэрэлт үйлдсээр байгаа юм.
Сэтгэгдэл (1)