УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг өчигдөр АТГ-аас баривчилсан.
Тэгвэл энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар АН удаа дараа байр сууриа илэрхийсэн. Хөгжлийн банкны зээл бүгд эзэн холбогдогчтой. Үндсэндээ ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан. Үүнд ялгавартай, улстөржсөн байдлаар хандаж байгааг бид буруу гэж үзэж байна. Зорилготой улс төрийн үйл ажиллагаа болгож байгаад харамсаж байгаа.
Бид хоёр андыгаа ямар нэг байдлаар хулгайлж, хумсалж, идсэн уусан гэж бодохгүй байна. Баривчилгаа хийхдээ ар гэрт нь хэлээгүй, өмгөөлөгчийг нь гарсан хойно гэнэтийн баривчилгаа хийсэн. АН гишүүдээ хамгаалах үүрэгтэй. Хүний эрх ноцтой зөрчигдлөө. Хоёр гишүүн оргон зайлах оролдлого хийгээгүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүмүүсийг байцаалт авах нэрийн дор яагаад гэнэтхэн баривчлав гэдэг нь хүний эрхтэй холбоотой асуудал.
Ямар ч тогтоол шийдвэр байхгүй. Эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйлдэл болгохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол АН-ын гишүүдийг ч, МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой. Ардчиллын үнэ цэнийг нухчин дарах бодлого дэндүү хүчтэй явагдаж байна. Энэ нь эргээд 26 жилийн өмнө байсан хуучин бодлого руу явуулж байгаа юм. Улстөрчдийг баривчилж байгаа баривчилгаа МАН-ын, М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна уу гэж харж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна. Энэ бол байж болшгүй зүйл” гэлээ.
Сэтгэгдэл (33)