Малайзад их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Б.Халиуныг шүүх хурал Малайз улсад болжээ.
Өнгөрөгч нэгдүгээр сард Б.Халиуныг шүүх хурлын тов гарсны дараа Монгол улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцааны албанаас Б.Халиуныг эх оронд нь шүүх хүсэлтийг Малайз улсын хуулийн байгууллагад гаргаад байсан юм.
Улмаар манай улс тус улстай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх тодорхой орчин байдаггүй учир дээрх хүсэлтийг Малайзын талаас хүлээж аваагүй аж. Харин Малайзын шүүхээс түүнд тус улсын хуулийн дагуу цаазын ял оноосон ч ялыг хөнгөлж бүх насаар нь хорих ял болгосон тухай эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (7)