Zaluu.com сайт Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгээс уучлалт хүсэхээр болжээ.
Өнгөрсөн 11 дүгээр сарын найманд Zaluu.com сайт “Н.Алтанхуягийн эхнэрийн дансанд их хэмжээний мөнгө шилжиж оржээ”, “Н.Алтанхуяг дараагийн Н.Энхбаяр болох уу” зэрэг нийтлэлүүд нийтэлсэн билээ.
Ингэхдээ Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгэд хилийн хориг тавигдсан, бусдаас их хэмжээний мөнгө авсан талаар дурдсан.
Гэвч эдгээр мэдээллүүд гүтгэлэг болохыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоожээ. Шүүх "Х.Сэлэнгэ нь бусдаад хууль бусаар их хэмжээний мөнгө авсан. Үүнтэй холбоотойгоор түүнийг Монгол улсын хилээр гарах эрхийг түтгэлзүүлсэн гэх ойлголтыг уншигчдад шууд төрүүлсэн нь бодит үнэнд нийцээгүй" гэж үзжээ.
Тиймээс тус сайт эдгээр мэдээллүүдээ устгаж, залруулга хийж, Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгээс уучлалт хүсэхээр болсон байна.
Сэтгэгдэл (23)