Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлажээ. Одоогоор ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч төсвийн тодотголыг хэлэлцэж магадгүй гэсэн таамаг байна.
Учир нь өнгөрсөн бүтэн сайн өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн тодотголыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ гэж хэлсэн ч өчигдрийн хуралдаанаар хэлэлцээгүй юм.
Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэх ёстой байснаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын оруулж хэлэлцүүлэх ёстой байсан гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай асуудлыг эгүүлэн татсан байна.