Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт илэрхийлж, АТГ-т мэдээлэл хүргүүлжээ.
Тус мэдээлэлд "ТТЭНН-аас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг нийтэд зарласан билээ.
2012 онд Ц.Элэгдорж “Оюу Толгой” компаний Brain Marsden гэгчтэй Р13271 тоот гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 360 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” компани Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж 3 сая хүртэл америк доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Денвер хотноо зохион байгуулсан...” гэжээ.
Сэтгэгдэл (58)