ОУВСангийн хөтөлбөрийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүллээ, тэтгэвэрт гарах насыг уртасгалаа гэнэ. Миний бодлоор энэ нь маш зөв шийдвэр!!!
Нийгмийн даатгалын сан гэж юу вэ? Энэ бол хамтын "хөрөнгө оруулалтын" сан юм. Бусад улсад хөрөнгийн зах зээлийн хамгийн том оролцогч нь байдаг. Таны сар бүр төлж буй нийгмийн даатгалын шимтгэл өсөж үржээд таныг тэтгэвэртээ гарахад хэрэглэгдэнэ гэсэн үг. Тиймээс таны оруулсан мөнгийг хамгийн зөв хөрөнгө оруулалтад хийх ёстой гэсэн үг. Жишээ нь АНУ-ын Нийгмийн даатгалын сан нь иргэдийн хуримтлуулсан мөнгийг ашигтай компанийн хувьцаа, Засгийн газрын бонд, компаниудын хувьцаа, үнэт цаасанд хөрөнгө оруулж нэмэгдүүлдэг.
Монголд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хэрхэн удирдагддаг вэ? Та бүхэн итгэхгүй л байх, гэхдээ ерөнхийдөө популист улстөрчдийн тоглоом болоод л дууссан.
Мэдээж менежментийг нь цэвэр мэргэжлийн баг удирдана. Ерөнхийдөө таны мөнгийг удирдаж байгаа гэсэн үг. Тиймээс таны мөнгийг үр ашиггүй зардал, өгөөж муутай үнэт цаасанд хөрөнгө оруулбал танаас хулгайлж буйтай л адил. Иргэд нь ч ингэж хүлээж авдаг. Тиймээс маш хяналттай, олон нийтийн хараа хяналтын дунд, үр ашигт суурилсан менежментээр явагддаг.
Монголд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хэрхэн удирдагддаг вэ? Та бүхэн итгэхгүй л байх, гэхдээ ерөнхийдөө популист улстөрчдийн тоглоом болоод л дууссан. Өнөөдөр нийгмийн даатгалын санд өөрт нь 1 ч төгрөг байхгүй, цул алдагдал!!! Жил болгон улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөнөөс алдагдлыг нь санхүүжүүлж явсан юм. Тэгэхээр та гайхаж магадгүй, миний 20 жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэл хаана явна вэ? Дахин хэлэхэд улстөрчдийн тоглолт болоод дууссан. 2 том жишээ хэлье. Өнгөрсөн ЗГ-ын үед буюу АН-ын үед нийгмийн даатгалыг нөхөж төлөж боломжтой болсон. Ард иргэд маш таатайгаар хүлээж авсан. 30 жил НДШ төлөөгүй хүн багахан хугацааны шимтгэл нөхөж төлсөн болоод л бусад хүмүүсийн 30 жил төлсөн "хуримтлалын сан"-гаас адилхан тэтгэвэр авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бусад хүний мөнгөнөөс хумсалж байгаатай адил!!! МАН-ын үед ялгаагүй 1 ч төгрөгний НДШ төлж үзээгүй малчдыг нийгмийн даатгалд хамруулж тэтгэвэртэй болголоо л гэнэ. Малчдад мэдээж сайхан л байгаа, харин энэ нь цаагуураа малчид маань миний 20 жил төлсөн "хуримтлал"-аас зүв зүгээр авч байгаа гэсэн үг юм. Би аль нэг малчны гэрт нь очоод алив надад 10 хонь зүгээр өгөөдөх гэж байгаатай адил! Энэ бүхэн шударга уу?!! Би тэгж бодохгүй байна!!!
Дээр нь тус сангийн хөрөнгө оруулалттай холбоотой ганц жишээ хэлээд энэ постыг дуусгая. Нийгмийн даатгалын сан гэдэг нь таны мөнгө, эргээд танд зарцуулагдах мөнгө. Тиймээс энэ мөнгийг хамгийн зөв хөрөнгө оруулалтад оруулж өсгөх хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газар жилийн 18%-н өгөөжтэй бонд гаргаж байна. Хэн ч авах боломжтой, Нийгмийн даатгалын сан ч авах боломжтой. Гэтэл яадаг гэж бодож байна. Таны мөнгийг НДС арилжааны цөөн банкуудад 8-9% байршуулаад, харин тэр банкууд нь наад мөнгийг чинь Засгийн газарт 18%-р зээлүүлдэг юм. Шууд дунд нь 10% алдагдал!!! Алдагдал ч бишээ, улстөрчдийн авлига хээл хахууль ингэж явдаг юм!!!
Д.Ангар
Сэтгэгдэл (8)