Монгол улсын иргэнийг Чежүд хулгайн хэргээр саатуулжээ. БНСУ-ын Чежү арлын цагдаа нар 30 настай, иргэн Б нь хулгайн хэрэг үйлдсэн талаар мэдээлсэн байна.
Тэдний мэдээлж байгаагаар “БНСУ-ын иргэн 20 настай Ким гэх эмэгтэй Чежү арлын цэцэрлэгт хүрээлэнд амарч яваад, цүнхээ хулгайд алдсан. Хохирогч цүнхээ газар тавьсан байсныг ачааны машин жолоодож явсан Монгол улсын иргэн сэжигтэн Б түүний цүнхийг машиндаа ачиж явсан нь тогтоогдсон.
Тиймээс Монгол улсын иргэн Б-г хулгайн хэргээр шалгаж байгаа” гэв. Хохирогчийн цүнхэнд гутал хувцас, хувийн эд зүйл болон хоёр сая гаруй вон байжээ.
Сэтгэгдэл (9)