Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн төв хамтран Цагаан сарын баяртай холбоотойгоор баярын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид гарч болзошгүй зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм. Мөн ХСИС-ийн сонсогчдыг дайчлах аж. Түүнчлэн өнгөрсөн жилийн Цагаан сарын өдрүүдэд орон нутгийн замд гарсан ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ. Тиймээс өнөө жил ачаалал ихтэй замд хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж, хурд хэмжигч байрлуулах гэнэ.
Сэтгэгдэл (3)