68 жилийн түүхтэй УБТЗ өнөөдөр бичин жилийн ажлаа дүгнэж ажил мэргэжлийн аваргуудаа тодрууллаа. Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн УБТЗ улиран өнгөрч байгаа бичин жил 19,8 сая тонн ачаа, 2,5 сая зорчигч тээвэрлэсэн амжилтаар гал улаагчин тахиа жилээ угтаж байна. 15 мянга шахам ажилтантай энэ өнөр өтгөн айлын 2016 оны ажил мэргэжлийн аваргаар нийт 28 хүн шалгарчээ. Тэрчлэн “Төмөр замчны алдар” цол тэмдгээр 35 хүн, “Тэргүүний төмөр замчин” цол тэмдгээр 55 хүн, “Онц хөдөлгөөнчин” цол тэмдгээр 33 хүн шагнагдлаа.