Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэхээр болжээ.
Тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаанхуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн аж.
Мөн хотын захын алслагдсан чиглэлүүдэд дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагын 15 микро автобусны захиалгат үйлчилгээ, нийслэл хот дотор таксины үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси үйлчилгээ үзүүлэхээр болжээ.