Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллаж байна.
Тодруулбал, “Нарантуул” зах өнөөдөр 10.00-18.00 цагийн хооронд ажиллана. Мөн “Хархорин”, “Юмт бөмбөгөр” захууд битүүний өдөр бүтэн 10.00-18.00 цагийн хооронд ажиллаж, хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрийг дуустал амах юм байна.
Харин гуравдугаар сарын 2-ны өдрөөс ихэнх худалдааны төв, захууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.