Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт жолооч нар амиа алдсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан билээ. “Эрдэнэс Тавантолгойн”-н нүүрсний тээвэрлэлтийг хийдэг “Монфорт” компанийн зургаан жолооч Тавантолгойн ордоос 90 км-ын зайд байрлах цайны газарт хооллохдоо согтууруулах ундааны төрлийн зүйлс ууж, улмаар гурвынх нь бие муудаж, нас барсан бол гурав нь эмнэлэгт хүргэгдсэн.
Эмнэлгийн тусламж авч чадсан жолооч нарын биеийн байдал сайжирч байна. Урьдчилсан байдлаар жолооч нар архинаас өөр төрлийн шингэнд хордсон нь тогтоогджээ.
Тиймээс жолооч нарын уусан гэх шингэнийг ямар зориулалтаар хэрэглэдэг, ямар шингэн болохыг мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн тус аймагт үл мэдэгдэх шингэнийг өөр хүмүүс хэрэглэсэн эсэхийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.