Малайзад хөнөөгдсөнөөр ихээхэн дуулиан дэгдээгээд буй Ким Чен Намын хүү Өмнөд Солонгосын сайтад бичлэг байршуулжээ. Тэрбээр эцгийнх нь амь насыг бүрэлгэснийг дурдаад, улс төрийн орогнол олгохыг олон улсаас хүссэн байна. “Намайг Ким Хан Соль гэдэг, би Умард Солонгосынх.
Би Кимүүдийн гэр бүлийн гишүүн. Миний эцэг нэлээд хэдэн өдрийн өмнө алагдсан юм. Одоо би эх, эмэгтэй дүүгийнхээ хамт байгаа” гэж тэр залуугийн хэлснийг мэдээллийн агентлагууд иш татаж байна. Тэр өөрийн хэлсний нотолгоо болгон, паспортаа харуулсан ч, зургийг нь хар дөрвөлжингөөр хаасан байлаа. Тухайлбал, байгууллагуудын нэрийг хэлж, эдгээрт талархал илэрхийлж байгаа бичлэгийн тэр хэсгийн дууг даржээ.
Өмнөд Солонгосын эрх баригчид энэхүү бичлэгийг нарийвчлан шалгаж байгаа аж. Хэрвээ бичлэгт гарсан залуу үнэхээр Ким Чен Намын хүү бол, энэ нь БНАСАУ-ын удирдагчийн ах хөнөөгдсөнийг гэр бүлийнх нь гишүүд анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хэрэг болох аж.