Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны хоёрдугаар сард 304.5 тэрбум төгрөг болж өмнөх сараас 63.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн хоёрдугаар сард 4.7 мянган эх амаржиж 4771 хүүхэд төрүүлсэн байна. Амаржсан эх 1375-аар, амьд төрсөн хүүхэд 1384-өөр буурчээ. Улаанбаатар хотод 2017 оны хоёрдугаар сард ДОХ-ын 2 тохиолдол илэрч Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 229 болсон байна.