Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ.
Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид 03.30-04.05-ны хооронд долоо хоног амрахаар шийдвэрлэсэн юм. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 23-аас ирэх сарын 05-ыг хүртэл хоёр долоо хоног амарна.
Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хориотогтоосон, халдварт өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт г.м/ хамааран Засаг дарга сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй аж.