“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан ээлжит жагсаалаа гуравдугаар сарын 18-ны бямба гаригт зохион байгуулахаар хүсэлтээ илгээсэн ч татгалзсан хариу авчээ. Өмнөх хоёр удаагийн жагсаалын үеэр холбогдох шаардлагуудыг Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад хүргүүлсэн ч тодорхой хариуг одоо болтол өгөөгүй байгаа юм. Тиймээс урин дулаан цагтай хамт утааны асуудлыг ирэх өвөл хүртэл мартуулахгүйн тулд энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр ахин жагсахаар зөвшөөрөл хүссэн татгалзжээ. Уг өдөр Сүхбаатарын талбайд “Монгол цэргийн баяр”-ын өдрийн төрийн ёслолын арга хэмжээнүүд болох аж. Тиймээс эдгээр арга хэмжээтэй давхцаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй гэсэн байна.