УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсан билээ. Тэрбээр энэ асуудлаараа АТГ-т тайлбар өгч хуулийн хугацаа буюу 19 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн авлигын хэргийг АТГ шалгаад нийслэлийн Прокурорын газарт өчигдөр шилжүүлжээ.
Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Рио Тинто” компани болон Мүүнийн шашинтнуудаас авлига авсан байж болзошгүй гэж үзэж холбогдох баримтуудыг АТГ шалгуулахаар өгсөн юм. Тодруулбал 2012 онд Ц.Элбэгдорж “Оюу Толгой” компаний Brain Marsden гэгчтэй Р13271 тоот гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 360 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” компани Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж 3 сая хүртэл америк доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Денвер хотноо зохион байгуулсан...” гэх мэт ноцтой баримтууд байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (95)