Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.25
22
Өдөртөө
8
Шөнөдөө

Бодлогын хүүг хэвээр үлдээлээ

2017 оны 3 сарын 18

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр/03.17/ хуралдаж, Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.


 
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ


Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьд хүрлээ. Инфляци цаашид алгуур өсөхөөр байгаа хэдий ч зорилтот түвшнээс давж гарахааргүй байна. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр “Хуралдай” бонд гаргаж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурлаа. Эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр ийнхүү эерэг өөрчлөлт гарсан хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байна. УИХ-аар 2017 оны төсвийн тодотгол, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцсэний дараа мөнгөний бодлогын төлөвийг цаашид өөрчлөх эсэхийг эргэн харах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан