Улаанбаатар
Өнөөдөр / 2017.05.28
20
Өдөртөө
4
Шөнөдөө

Багц 24: БНСУ-д харласан монгол иргэдийг гаргах түргэтгэсэн арга хэмжээ авна

2017 оны 3 сарын 19

БНСУ-ын Элчин сайдын яам /ЭСЯ/-наас гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн виз олгох шинэ журам болоод БНСУ дахь монголчуудын талаар мэдээлэл хийлээ.

 

 

2017 оны нэгдүгээр сард 221 монгол иргэн БНСУ-д харлажээ

 

Энэ үеэр Элчин сайдын зөвлөх М Жэ Юү "БНСУ руу 2016 оны 11 дүгээр сард 216 хүн гарсан, 12 дугаар сард 213 хүн, 2017 оны нэгдүгээр сард 281 хүн гарсан гэсэн мэдээ байна. Өдөрт виз мэдүүлэхээр орж ирж байгаа хүмүүсийн тоо 600-700 болж нэмэгдсэн тул харлаж буй хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Тиймдээ ч хяналт чанга байгаа. Манай улс хууль бусаар амьдарч байгаа иргэдийг гурван сарын дотор гаргахаар ажиллаж байна. Монголын хувьд БНСУ-д харлаж буй хүмүүсийг өөрсдийнх нь хүсэлтээр гаргах түргэтгэсэн арга хэмжээг гурван сарын дотор авахаар шийдсэн. Монголын хувьд БНСУ-д харлаж буй хүмүүсийн тоогоороо эхний гуравт орж байна” гэдгийг онцоллоо. Өмнөх жилүүдтэй харьцуулахад, Чэжүд хууль бусаар оршин суух иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд одоогоор 7,000 гаруй иргэн байгаа аж.  Тоон үзүүлэлтээс үзвэл, БНСУ-д 2016 оны арваннэгдүгээр сард 211 хүн, арванхоёрдугаар сард 213, 2017 оны нэгдүгээр сард 221 монгол иргэн харласан байна.

 

Олон удаагийн виз торгууль хүлээсэн, албадлагаар гарч байсан иргэд хамаарахгүй

 

БНСУ визгүй зорчих иргэдийн журамд өөрчлөлт оруулж, олон удаагийн визтэй болжээ. Тодруулбал энэ нь таван жилийн хугацаат виз бөгөөд нэг очихдоо БНСУ-д байх хугацаа нь 30 хоногийн хугацаатай юм байна. Таван жилийн хугацаат визийг энгийн визийг бодвол харьцангуй богино хугацаанд ЭСЯ-наас шийдвэрлэж буй аж. Таван жилийн хугацаат визийг авах иргэд хоёр жилийн дотор дөрвөөс дээш зорчсон байх эсвэл  10-аас дээш удаа зорчсон төдийгүй сүүлийн хоёр жилийн дотор заавал нэг удаа БНСУ-ын хилээр орж гарсан байх шаардлагатайг онцлов. Харин сүүлийн гурван жилийн турш БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын дотоод хууль журмыг чандлан сахисан байх ёстой бөгөөд 500 мянган вонын торгууль хүлээсэн эсвэл БНСУ-аас албадлагаар гарч байсан иргэд үүнд хамрагдахгүй гэдгийг анхааруулав. 

 

Дамжин өнгөрсөн иргэнийг 30 хоногийн турш визгүй зорчуулна

 

Гуравдагч орноор дамжин өнгөрч буй Монгол иргэдийг БНСУ-ын хилээр визгүй нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Өмнө нь Европын 8 орноор дамжин ирж буй иргэдийг визгүй 30 хоногийн турш зорчуулдаг байсан бол одоо 30 орон болгож, нэмэгдсэн. Тодруулбал 30 орны аль нэг улсын визтэй Монгол иргэн БНСУ-аар дамжин явах тохиолдолд тухайн иргэнийг 30 хоногийн турш визгүй зорчуулах юм” хэмээв. Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцарь, Испани, Словак,Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португал, Польш, Франц, Финлянд, Унгар, Грек,Нидерланд зэрэг 30 орны аль нэг улсын визтэй Монгол иргэн БНСУ-аар дамжин явах тохиолдолд тухайн иргэнийг 30 хоногийн турш визгүй зорчуулах аж.  

 

 

БНСУ-д визгүй нэвтрэх иргэд нь:

Хилээр орсон өдрөөс урагш 3 жилийн дотор хил дээрээс буцаагдсан, хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан тэмдэглэлгүй байх

 

30 хоногийн дотор хилээр гарах нислэгийн тийзтэй бөгөөд тухайн 3-дагч улсад хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилгүй байх

 

Онгоц сольж суух юмуу дайран өнгөрөхдөө тухайн 3-дагч улсдаа 3 хоногоос доош хугацаагаар оршин суусан байх.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан