Улаанбаатар
Өнөөдөр / 2017.04.26
-1
Өдөртөө
-5
Шөнөдөө

Мексикийн хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн нэг шоронгоос оргожээ

2017 оны 3 сарын 19

Мексикийн хамгийн аюултай 122 гэмт хэрэгтний жагсаалтад орсон Хуан Хосе Эспаррагоса Монсон гэгч этгээд тус улсын Синалоа мужийн Кульякан хотын шоронгоос оргожээ.

 

“Хар” хочит Монсон нь “Синалоа” бүлэглэлийн санхүү болон хар тамхины борлуулалтыг хариуцдаг байсныг тогтоосон байна. Түүнийг энэ оны нэгдүгээр сард Сианола хотод бие хамгаалагчийнх нь хамт баривчилж, өөрийг нь "Агуаруто" шоронд хорьжээ.

 

"Синалоа" бүлэглэлийн толгойлогч “Давжаа” хочит Хоакин Гусман Мексикийн шоронгоос хоёр ч удаа оргож байжээ. Түүнийг энэ оны нэгдүгээр сард АНУ-д шилжүүлэн өгсөн юм. Америкийн эрх баригчид түүнийг хууль бус бараа болон хар тамхи наймаалсан, мөнгө угаасан, аллага, дээрэм зохион байгуулсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа ажээ. Хоакин Гусман одоогоор Нью-Йоркийн нэгэн шоронгийн тусгай өрөөнд хоригдож байна.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан