Улаанбаатар
Өнөөдөр / 2017.04.28
22
Өдөртөө
2
Шөнөдөө

Ким Жөн Ун үндэсний пуужингийн аж үйлдвэртэй болсноо зарлалаа

2017 оны 3 сарын 19

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужингийн аж үйлдвэртэй болсноо зарлалаа. Тэрбээр өнөөдөр “Бусад улс орнуудад боловсруулагдсан энэ салбарын технологиос үл хамаарах үндэсний пуужингийн аж үйлдвэртэй боллоо”  хэмээн Пхенан-Пукто мужийн Сохэ космодром дээр пуужингийн шинэ хөдөлгүүрийн туршилт явуулсны дараа мэдэгджээ.

 

Ким Жөн Ун туршилтын өмнө уг хөдөлгүүрийн техник үзүүлэлтүүдтэй биечлэн танилцсан ба энэ нь “хиймэл дагуулыг сансрын орон зайд гаргах хэрэгслийг дэлхийн түвшинд хүргэх” боломжийг тус улсад олгож байгаа юм. БНАСАУ-ын явуулсан Солонгос загварын энэхүү хүчирхэг хөдөлгүүрийн туршилтын ач холбогдлыг дэлхий удахгүй мэдэх болно” хэмээн БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын даргын тэмдэглэн хэлснийг тус мэдээллийн агентлаг дурджээ.

 

Өнгөрсөн он болон энэ оны эхний саруудад тус улсын батлан хамгаалахын аж үйлдвэрлэл урьд хожид байгаагүй их ололт амжилт гаргасныг” Ким Жөн Ун онцлон тэмдэглэсэн байна.

 

Тэрбээр онцгой талархаж байгаагийн илэрхийлэл болгон тус туршилтанд оролцсон эрдэмтэд, технологчдийн хамтаар зургаа татуулжээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан