Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-23
Шөнөдөө

”Бө-Аогийн Азийн чуулга уулзалт” Хайнанд зохион байгуулагдана

2017 оны 3 сарын 20

 

"Бө-Аогийн Азийн чуулга уулзалт"-ын 2017 оны ээлжит чуулган 23-26-ны өдрүүдэд Хайнаны Бө-Ао-д "Даяаршил, чөлөөт худалдааны ирээдүйд хандах" уриан дор зохион байгуулагдана.

 

Чуулганд оролцох 1727 төлөөлөгчдийн 299 нь засгийн газрын төлөөлөгч, 162 нь судлаач, 1266 нь аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид дотор дэлхийн топ 500 аж ахуйн нэгжүүдийн 32 захирал бүртгэгджээ. Мөн дэлхийн 31 орон, бүс нутгийн 195 хэвлэл мэдээллийн 1000 гаруй сэтгүүлч уг чуулга уулзалтад оролцох гэж байна.

 

"Бө-Аогийн Азийн чуулга уулзалт"-ын 2017 оны ээлжит чуулганаар даярчлал, өсөлт, өөрчлөлт, шинэ эдийн засаг зэрэг чиглэлээр 42 форум, 12 хаалтай хурал зохиож, макро эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт хийх, технологийн шинэчлэл, улс төрийн аюулгүй байдал, нийгмийн болон амьжиргааны хүрээг хамрах аж.

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...