Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.16
-16
Өдөртөө
-22
Шөнөдөө

Хэт даврагч гал нээсний улмаас 178 нислэг цуцлагдав

2017 оны 3 сарын 20

 

Францын нийслэл Парис хотод энэ сарын 18-ны өдөр зэвсэгт халдлага гарчээ. Орон нутгийн цагаар 18-ны өглөөний 8 цаг 22 минутад уг хэрэг гарсан бөгөөд гэмт этгээд бензин савласан цүнх үүрч явжээ. Тэрээр Парисын "Orly" онгоцны буудлын өмнөд зогсоолд жижүүрлэж байсан эмэгтэй цэрэгт халдан, түүний зэвсгийг булаах гэж оролдох үед эмэгтэй цэрэг түүнийг буудан хороосон байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээд "Orly" онгоцны буудалд очихоос өмнө буюу 6 цаг 55 минутын орчимд, Парисын 93-р дүүрэгт машиныг нь зогсоож, шалгуулахыг шаардсан цагдаа руу гал нээж, цагдааг шархдуулсан байна.

 

Эл хэргийн улмаас цагдаагийнхан тус онгоцны буудлыг битүүмжилсний улмаас тус өдөр "Orly" онгоцны буудлын үйл ажиллагаа зогсож 178 нислэг цуцлагджээ.

 

Прокурор Франсуа Морины хэлж байгаагаар Парисын 93-р дүүрэг болон "Orly" онгоцны буудалд цагдаа болон жижүүрлэж байсан цэрэгт халдсан эрэгтэй 2011-2012 онд шоронд хоригдож байсан, хэт даврагч этгээд байжээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан