Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.18
10
Өдөртөө
-5
Шөнөдөө

Э.Цэндбаатар нүүрэндээ 32 оёдол тавиулан сэхээнд байна

2017 оны 3 сарын 20

Боксын спортын ОУХМ, "Рио 2016" зуны олимпын наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар бусдад зодуулж, хүнд гэмтсэн талаар бид мэдээлсэн. Тэрбээр Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдэн сэхээн амьдруулах тасагт нь эмчлүүлж байна.  Энэ явдал өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө болжээ.

 

Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайтад байрлах Содномзундуйн нэрэмжит спорт цогцолборт байрлан, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байжээ. Гэвч  цэргийн баярын өдөр  залуу тамирчид шөнийн 02:00 цагийн орчим Хандгайт дахь бэлтгэлийн баазаас гарч, хотын төвд ирэн шөнийн цэнгээний газарт баяраа тэмдэглэсэн байна. Энэ үеэр шөнийн клубт байсан бүлэг залуустай маргаан өрнүүлж нударга зөрүүлжээ.

 

Улмаар залуус биеэ удирдан барьж дийлэлгүй суудлын машинаар тамирчдыг элдэн хөөжээ. Үүний улмаас ОУХМ Э.Цэндбаатар өөрийг нь хөөж байсан залуусын приус маркийн машинд дайруулсан төдийгүй нэмж зодуулжээ. Одоогоор Э.Цэндбаатар нүүрэндээ 32 оёдол тавиулсан, биеийн байдал маш хүнд, гурсаар хооллож байгаа гэнэ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 2
  • 5
  • 4
  • 47
  • 3
  • 50
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан