Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.23
11
Өдөртөө
0
Шөнөдөө

Дэд сайд асан Ж.Амарсанаа Говь-Алтай аймгийн АН-ын даргад нэр дэвшжээ

2017 оны 3 сарын 20

Яг одоо Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд МҮЭСТО-нд нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулах ажиллагаа болж байна. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр болсон юм. Тэгвэл эдгээр нэр дэвшигчдийн дунд Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа байна. Тэрбээр Говь-Алтай аймгийн АН-ын даргад нэр дэвшиж байгаа аж. Түүний хувьд

 

1996 онд Оточ Маарамбын Дээд Сургууль төгссөн
- 1996-1997 онд АУИС-д магистр
- 1997-1998 онд Оточ Маарамба Дээд Сургуульд онолын багш
- 1998-2000 онд Токиогийн Их Сургуулийн дотрын тэнхимд судлаач
- 2000-2002 онд Токиогийн Их Сургуульд Эрүүл мэндийн шинжлэх ухааны магистр
- 2002-2006 онд Токиогийн Их Сургуульд Анагаах Ухааны доктор
- 2006-2008 онд АНУ-н Харвардийн Их Сургуулийн докторын дараах програмд ажиллаж, багшилсан юм.

 


Төвд, орос, англи, япон хэлтэй бөгөөд Олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд өөрийн нийтлэлүүдийг хэвлүүлж байсан төдийгүй Анагаах ухааны чиглэлээр Олон улсын томоохон хурлуудад оролцож байжээ. 2008 оноос Хаппи Веритас элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, Интерферон Альфа эмнэлгийн Ерөнхий захирал, Монголын Анагаах Ухааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, Оточ Манрамба дээд сургуулийн лектор, Монголын Элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөхийн ажлуудыг тус тус хийж байгаад шинэчлэлийн Засгийн газрын Эрүүл мэндийн дэд сайдаар  томилогдон ажиллаж байсан юм.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан