Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.18
10
Өдөртөө
-5
Шөнөдөө

Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

2017 оны 3 сарын 20

Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:30 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшиллоо.

 

Тодруулбал, шүүх хуралдаанд шинжээч байлцуулах шаардлагатай хэмээн үзэж, гуравдугаар сарын 28-ны өдөр буюу ирэх мягмар гараг хүртэл хойшуулав. Ингэснээр шүүх хурал гурав дахиа хойшилж байна. 

 

Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй билээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан