Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.25
22
Өдөртөө
8
Шөнөдөө

Ерээд онуудын шилдэг кинонуудыг нэрлэжээ

2017 оны 3 сарын 20

Киноны салбарын Little White Lies сэтгүүл 1990-ээд онуудад дэлгэцнээ гарсан 100 шилдэг киноны чансааг гарган сайтдаа нийтэлсэн байна. Чансааг Африк дахь гадаадын легионы цэргийн амьдралын тухай өгүүлсэн Францын найруулагч Клер Денийн “Сайн ажил” нэртэй кино тэргүүлэв. Хоёрдугаарт нь Британийн найруулагч Теренс Дэвисийн “Урт өдрийн төгсгөл” нэртэй кино бичигдлээ. Гуравт нь Ричард Линклейтерын  “Залхуу” кино  орсон байна.

 

Эдвард Янгийн “Зуны сайхан өдөр”, Тодд Хейнсийн “Аврагдал”, Кетрин Бигелоугийн “Хачин өдрүүд”, Фредерик Вайсманы “Хотын захиргааны орон сууц”, Дэвид Финчерийн “Тоглоом”, Шанталь Акерманы “Жараад оны Брюсселийн залуу бүсгүйн хөрөг”, Пол Верховены “Оддын десант” зэргийн кинонууд чансаанд багтлаа.

 

Чансааг Киан Ривзын тоглосон Ян де Бонтын “Хурд” кино төгсгөлөө. Киноны  үйл явдал  тэсрэх төхөөрөмж тавьсан автобусны эргэн тойронд өрнөдөг. Хэрэв автобус тогтоогдсон хурдаа хасвал дэлбэрэх ёстой байв.

 

Нэгдүгээр сард The Wall Street Journal  түүхэн дэх хамгийн өндөр кассын орлоготой Оскарын  шагналтай кинонуудын жагсаалтыг гаргахад чансааны эхэнд Виктор Флемингийн “Салхинд уруудагчид” кино бичигдсэн байлаа. 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан