МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлээд байсан Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгджээ.
Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгчөөр гишүүдээс хамгийн олон санал авсан хоёр хүн сонгогдох юм. Одоогийн байдлаар Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Ц.Дамдин, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар өрсөлдөхөөр болоод байна.
Сэтгэгдэл (3)