Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.25
22
Өдөртөө
8
Шөнөдөө

Э.Цэндбаатарыг машинаар дайрч, танхайрсан этгээдүүдийг баривчилжээ

2017 оны 3 сарын 20

ОУХМ, боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, хүнд гэмтсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл боксын шигшээ багийн тамирчдыг өдөж, хоргоож, улмаар машинаараа дайрсан этгээдүүдийг цагдаагийнхан баривчлаад байгаа аж. Тэд хүн андуурсан хэмээн мэдүүлсэн байна.

 

Энэ талаар дасгалжуулагч Д.Батсүрэн “Тэд бэлтгэлийн байрнаасаа оргосон шөнөдөө “UB паласе”-ийн ойролцоох шөнийн клуб руу шууд ирсэн байсан. Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр эхэлж өдөж хоргоосон гэсэн. Тамирчид “Та нар хүн андуураад байна аа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн ч шууд зодох гэсэн юм билээ. Тэгэхээр нь тэд зугтсан гэсэн.

 

Тамирчдыг хэр баргийн энгийн хүн хөөгөөд гүйцэхгүй шүү дээ. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтай, байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нар руу шууд дайрсан байгаа юм.  Азаар тамирчид  толгой тархи, гар хөлөндөө бэртээгүй байсан. Тэд тамирчдыг мөргөж унагаад өнгөрөхдөө Э.Цэндбаатарын нүүрийг гүперээрээ урчихсан байсан. Гоо сайханд нь л хохиролтой болоод байна” хэмээн ярьжээ.

 

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 3
  • 2
  • 15
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан