Өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан 11 11 төв “Олон нийтийн 11-11 төв” нэртэйгээр шинээр нээгдлээ.
Тус төвийг Ардчилсан намын гишүүн М.Хүдэрбаатар тэргүүтэй хүмүүс дахин шинээр байгуулж байгаа бөгөөд тухайлсан сэдвийг барьж авч, шийдвэрлүүлсний дараа өөр нэг тулгамдсан асуудалд анхаарал хандуулах зарчмаар ажиллах аж.
Тухайлбал гурав, дөрөвдүгээр сард “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгуулах, хувьчлалын асуудлаар ард түмнээс санал асуулга авах аж. Уг төвийн нээлт өнөөдөр болж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ. Төвийн талаар М.Хүдэрбаатараас тодрууллаа.
-Гурав, дөрөвдүгээр сард “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгуулах, хувьчлалын асуудлаар ард түмнээс санал асуулга авна гэлээ. Үүний дараа ямар асуудлаар санал асуулга явуулах вэ?
- Иргэдээс ирсэн санал дээрээ үндэслэж, санал авах дараагийн сэдвээ сонгоно. Ер нь санал авах зарчмаар ажиллана.
- Иргэдээс ирсэн саналуудыг хэдий хугацаанд нэгтгэх вэ?
- Өмнөх 11-11 төв зүгээр нэг гомдол авдаг газар байгаагүй. Өдөр бүр иргэдийн өгсөн санал, хүсэлт, гомдол, шаардлагыг долоо хоногийн турш цуглуулж нэгтгээд тоон анализ хийж төлөвлөгөө гаргадаг. Гарсан төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагад Ерөнхий сайдын ажлын албанаас баг томилон ажиллаж асуудлыг шийддэг байсан. Тиймээс яг энэ зорилгыг хэрэгжүүлнэ.
- Шинээр нээгдсэн 11-11 төвд иргэд хэр их хандаж байна вэ?
- Одоогийн Засгийн газар 11 11 төвийн хаягийг сольсон. Тиймээс олон нийттэй ойр байхын тулд энэ төвийг дахин байгуулж байна. Гэхдээ утасны дугаар маань өөрчлөгдөж 7012-1111 болсон. Иргэд маш олноороо хандаж байна. Утас бол байнгын л дуугараастай байна.
- Танай төв ирсэн гомдол саналуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Хуучин 11-11 төв Засгийн газрын хэмжээнд төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажилладаг байсан бол одоо арай өөр зохицуулалтаар буюу хуулийн баг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл иргэдээс ирсэн гомдол саналыг хууль, эрх зүйн хэмжээнд шийдвэрүүлж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)