Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.29
29
Өдөртөө
16
Шөнөдөө

Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг шигшээ багаас зургаан сараар хөөлөө

2017 оны 3 сарын 20

“Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатарыг өнгөрсөн бямба гариг хэсэг бүлэг хүн машинаар санаатайгаар дайрсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

 

Тус хэрэг Баянгол дүүргийн “UB Palace” орчимд болсон юм. Хэрэг явдал гарах үед Э.Цэндбаатартай хамт боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нар байжээ. Тэгвэл дээрх тамирчдыг Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос Хандгайт дахь цугларалтаас буулгажээ.

 

Мөн хоёр долоо хоног бэлтгэлд зориулагдсан төлбөр (өдрийн 60 мянган төгрөг)-ийг өөрсдөөр нь төлүүлж,  шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасах шийдвэрийг Монголын Жүдогийн холбоо гаргалаа.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан