Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.20
-2
Өдөртөө
-7
Шөнөдөө

Танилц: Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчид

2017 оны 3 сарын 20

Ардчилсан намын удирдлагууд намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн гишүүддээ нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өнөөдөр гардуулан өгөв.

 

Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөө 511 хүн нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Мөн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн хүч үзэх аж.

 

Харин Нийслэлийн Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нар өрсөлдөхөөр үнэмлэхээ гардаж авсан байна. Мөн тус намын Үндэсний Бодлогын хороонд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамгайбаатар, Н.Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Д.Зоригт, Х.Баттулга, Д.Ганбат, БНН-ын дарга асан Б.Жаргалсайхан нар нэр дэвшихээр бүртгүүлжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Их аварга Д.Дагвадорж, Д.Кекүшюзан Батбаяр нар хүч үзэхээр болсон байна.

 

Б.Батчимэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан