Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өрхийн амьжиргааны төвшинг дахин тогтоохоор болсон талаар бид өмнө мэдээлсэн.
Энэ хүрээнд өрхийн амьжиргааны төвшин тогтоох шалгалтын ажлын орон даяар өнөөдөр эхлүүлсэн байна.
Энэ удаагийн өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох ажлын бүхий л үйл явцын удирдлага, зохион байгуулалтыг онлайнд суурилсан хэлбэрээр нээлттэй шуурхай зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагджээ. Тус судалгаа нь нийгмийн халамжийн бодлогын хүрээнд иргэдэд олгодог хэд хэдэн тусламжид нөлөөлдөг билээ.