Сонирхогчийн боксын спортын ОУХМ, Рио 2016 зуны олимпийн наадмын V байрын шагналт Э.Цэндбаатар өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө бусдад зодуулан хүнд гэмтэл авч ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн ч биеийн байдал тун хүнд байна.
Боксын шигшээ багийн тамирчид ирэх дөрөвдүгээр сард болох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцохоор Цагаан сарын дараачаас “Хандгайт” дахь спорт цогцолборт бэлтгэлд гараад байсан юм.
Энэ сарын 18-19 амралтын өдөр таарсан тул тамирчид амрах хуваарьтай байсан ч хүмүүс амарсан шөнийн цагаар /02:00/ бэлтгэлийн баазаас гарч хотын төвд ирэн цэргийн баяр тэмдэглэх үеэр бүлэг залуус ирж өдөж хоргоосон байна. Тэднээс зугттал араас нь автомашинаар хөөн улмаар Э.Цэндбаатарыг мөргөж гэмтээснийхээ дараа зодож танхайрчээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж
Сэтгэгдэл (6)