Боксын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар ГССҮТ-д ухаангүй хүргүүлж, эмчлүүлж байгаа талаар бид мэдээлсэн.
Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн Машинаараа дайрсан этгээдүүдийг цагдаагийнхан баривчилж мэдүүлэг авчээ. Гэвч Э.Цэндбаатарыг эхлээд зодсон гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр “Бааранд нэг залуу намайг цохиж унагаад нэг бус удаа өшиглөсөн. Би түүнд зодуулсан. Тэгээд баарнаас гараад найз нараа дуудсан. Тэгтэл нөгөө залуу зугтсан. Бид араас нь хайж явтал машинд мөргүүлчихсэн байна лээ. Бид зодсоноос ийм явдал болоогүй” хэмээн мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл (3)